글번호 : 46065667

작성일 : 14.10.20 | 조회수 : 668

제목 : 김기선 교수님 주한몽골대사와의 면담 2014.10.14 글쓴이 : 몽골어과
첨부파일 첨부파일: 첨부파일이 없습니다.

СОЛОНГОСЫН ГАДААД ХЭЛНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Хэвлэх

 

ДТГ-уудын мэдээ - Сөүл

2014 оны 10-р сарын 16, Пүрэв гариг, 15:54

 

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд 10 дугаар сарын 14-ний өдөр тус улсын Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ким Ки Сөнийг тэнхимийн эрхлэгчээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр томилогдсонд нь профессор Ким Ки Сөнд баяр хүргээд, хоёр орны ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх, монгол хэл, соёлыг Солонгост сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсэв.

 

Элчин сайд Б.Ганболд монгол хэл, соёл судлалыг гадаадад хөгжүүлэх асуудалд Монгол Улсын төр, засгаас онцгой анхаарч байгааг дурдаад жил бүр тус тэнхимийг амжилттай төгсч буй нэг оюутанд Элчин сайдын нэрэмжит Өргөмжлөл олгож байхаар болсныг мэдэгдэв. Мөн ЭСЯ-наас суугаа оронд зохион байгуулдаг Монголыг сурталчлах соёлын арга хэмжээнд монгол хэлний ангийн оюутнуудыг урьж оролцуулж байхаар болов. Энэ нь оюутнууд Монголын талаар илүү мэдээлэлтэй болох, хэлний түвшингээ дээшлүүлэх ач холбогдолтой гэж Элчин сайд тэмдэглэв.

 

Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ким Ки Сөн цаашид ЭСЯ-тай ажил хэргийн холбоогоо улам бэхжүүлж ажиллахаа илэрхийлээд, ирэх 11 дүгээр сард болох Монгол хэлний тэнхимийн төгсөгчдийн “Эрдмийн наадам” арга хэмжээнд Элчин сайдыг урив. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилбал тус сургуульд урьж лекц уншуулах хүсэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлэв.

 

Гадаад хэлний их сургуульд монгол хэлний тэнхим 2008 онд байгуулагдсан бөгөөд одоо 80 гаруй оюутан монгол хэл судлаач, орчуулагчийн мэргэжлээр суралцаж байна. Тэнхимийн эрхлэгч, профессор Ким Ки Сөн 90-ээд онд Монголд суралцсан Өмнөд Солонгосын анхны оюутан, монгол судлаач эрдэмтдийн нэг бөгөөд Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

 

 

출처:

http://www.mfa.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=3637%3A2014-10-16-07-55-59&catid=110%3A2011-04-18-11-05-09&Itemid=65&lang=mn

 

 

  • 목록으로
다음글 SBS 8시 뉴스, 김기선 교수님의 인터뷰 2013.11.15
이전글 이전글이 없습니다.